ЭМЯ: 1071 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1071 тохиолдол батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулвал,

 

  • 319 нь нийслэл хотод,
  • 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.


Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас баржээ.

Хоногт 1811 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ