Зам тээврийн ослын улмаас өчигдөр нийслэл болон орон нутагт зургаан хүн гэмтэж, нэг хүний амь хохирчээ

Наймдугаар сарын 10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 298 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 221 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж, орон нутагт гурван хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон. Үүнээс хоёр хүүхэд осолд холбогдсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд гэмтсэн хүн:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
Ослын хэлбэр:
- Гарцгүй-1
- Гарцтай-2
Орон нутагт:
Гэмтсэн хүн:
- Жолооч-1
- Зорчигч-2
- Явган зорчигч-1
Ослын хэлбэр:
- Онхолдох-2
- Мотоциклтой-1
- Гарцтай-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 69 зөрчил илрүүлсний 44 нь нийслэлд, 25 нь орон нутагт байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ