Зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүллээ

Энэ хүрээнд тухайн 2021 оны 7 сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш талийгаачдын ар гэрт мэдээллийг хүргэх хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тогтсон байршил болон талийгаачдын мэдээллийг түгээснээс гадна бүртгэл, мэдээллийн ажилтан Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэгт байрлан ажилласан байна.
Энэ хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарил болон чандарыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлжээ. 2021 оны наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд уламжлалт шашны зан үйлийг гүйцэтгэн, холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг “Улаанбаатар буян” ХХК гүйцэтгэсэн байна.
Мөн энэхүү зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлж чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ