Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бэлтгэх зүйлсийн жагсаалт

2021-2022 оны хичээлийн жил цар тахлын эрсдэлтэй үед эхэлж байна. Боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна.
 
4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болно.
 
2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллах болно.
 
Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжинд 3 сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ