Эрүүгийн 196 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ

Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 213 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 249 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд таван мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад гурван шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 1906 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 196 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ