Монгол Улс өнөөдрөөс эхлэн 64 ангиллаар виз олгоно

Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталсан тухай өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл тус журам хуулийн хүрээнд өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ.
Ингэснээр өнөөдрөөс Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж,
- дипломат
- албан
- хөрөнгө оруулах
- хөдөлмөр эрхлэх
- суралцах
- гэр бүл
- цагаач
- хувийн
- шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлэн
64 ангиллын виз олгохоор болж байна.
Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчино.
Мөн тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон.
Тодруулбал, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ