Улаанбаатарт 318, орон нутагт 979, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,298 хүний сорьцод халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 184,955 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 318 нь нийслэл хотод,
- 979 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,628 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 884 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
"Орон нутагт дельта хувилбар тархсан бөгөөд нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлж байсан.
Мөн тэрбээр "Ховд аймагт сүүлийн үед халдвар нэмэгдэх болсон шалтгаан нь сүүлд тус аймагт болсон Даншиг наадам зэргээс эхлээд олон хүний хөл хөдөлгөөнтэй холбоотой зүйл нөлөөлж байгаа" гэдгийг хэлж байв.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,051 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,962 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,050
- Хүндэвтэр- 2,985
- Хүнд – 833
- Маш хүнд - 183 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ