Баянхонгорчууд “Токио-2020” олимпын медальт тамирчдадаа гурван өрөө байр бэлэглэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, эх орныхоо нэрийг дуурсгасан  тамирчдаа ийнхүү хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл  үзүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт 3 өрөө орон сууц бэлэглэв.

Түүнчлэн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өглөө.

Тамирчдаа их спорт, олимпын тавцанд амжилт гаргахад Хонгор нутгийнхан цаашид нэгдэн дэмжин туслахаа илэрхийллээ. Олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа олонтаа мандах болтугай.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ