Н.Учрал гишүүн тойргийнхоо 11 өрхөд дэмжлэг үзүүлж, гэр бэлэглэв

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр /2021.08.18/ Сонгинохайрхан дүүргийн 11 өрхөд дэмжлэг үзүүлж, өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Миний хувьд 2016 онд Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсоноосоо хойш тогтмол баримталж ирсэн нэг зарчим бол иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, тэднийхээ амьдралд дэмтэй, эргэх холбоотой ажиллахыг хичээсээр ирсэн. Хэдийгээр бидний үүрэг хууль батлах хэдий ч иргэдийгээ өмсөх хувцастай, орох оронтой, халуун дулаан, аятай тухтай амьдруулахын тулд чадлынхаа хэрээр тусламж дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм. Энэ ч зорилгынхоо хүрээнд өнөөдрийн билэгт сайн өдөр Сонгинохайрхан дүүргийнхээ 11 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өглөө. Гэрт нь үргэлж аз жаргал гэрэлтэж, инээд хөөртэй, элбэг хангалуун, эрүүл энх амьдралыг хүсэн ерөөе" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ