ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

Улаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой. Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн  14.00 цагаас Англи хэлний шалгалт авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ