ЭМЯ:Сургууль, цэцэрлэг дараах журмаар ажиллана

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Баярболд "Есдүгээр сарын 01-нээс эхэлж сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, зааврыг гаргаж батлуулсан.
Ерөнхий боловсролын сургууль 5/9 зарчмаар хичээллэнэ. Сургалтыг холимог хэлбэрт шилжүүлнэ. Мөн анги дүүргэлт 20-25 байна. Сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдана. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолын хэлбэрээр явуулна.
Ангийн нэг хүүхэд коронавирусийн халдвараар өвчилбөл, долоо хоногийн хугацаагаар зайн сургалтаар хичээллүүлнэ.
Өвчлөл гарсан ангийн байрлалаас хамаарч хэсэгчлэн зайн сургалтад шилжүүлэх
Өөр хоорондоо хамааралгүй, гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.
Коронавируст халварын вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэдтэй ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаагаар зайн сургалтаар хичээллэх
Коронавируст халдварын вакцинд хамрагдса 12-оос дээш насны хүүхэдтэй ангид гурван хүүхэд өвчилбөл долоо хоногийн хугацаагаар зайн сургалтаар хичээллэх
Өвчлөл гарсан ангийн байрлалаас хамаарч хэсэгчлэн хаах
Өөр хоорондоо хамааралгүй гурав болон түүнээс дээш бүлгийн дотор халдвар бүртгэгдвэл сургуулийг бүхлээр нь долоо хоногийн хугацаагаар зайн сургалтад шилжүүлэх" гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ