МХЕГ: СБД-ийн зургаан сургуульд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2021 оны ЭЕШ-ын бэлтгэл ажил, сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан байдалд 2021.08.16-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 16, 31 дүгээр сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллалаа.
Дүүргийн 6 сургуулийн 127 бүлэгт 7871 орчим хүүхдээс элсэлтийн ерөнхий шалгалт авахаар нэг ангид 10-15 шалгуулагч суух ширээ сандлыг байршуулсан, тусгай анги, тусгаарлах өрөө тус бүрийг 1 давхарт гаргаж, ариун цэврийн тоног төхөөрөмжийн бүрэн ажиллагааг хангуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийгдэж бэлэн байдал хангагдсан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ