Коронавируст халдварын 1841 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1841 тохиолдол бүртгэгдэж, 1591 иргэн эдгэрсэн байна.


Улаанбаатар хотод 535, хөдөө орон нутагт 1305 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 61-ээс дээш настай нэг хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.


Эмнэлэгт 10 253 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5813 нь хөнгөн, 3406 нь хүндэвтэр, 854 хүнд, 180 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 9768 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Нийт хүн амын 62.7 хувь (2 038 558 хүн) вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ