С.Баярцогт өнөөдөр суллагдана

Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг өнөөдөр орой суллахаар болжээ. Түүний өмгөөлөгч Г.Орхоны мэдээлснээр, үйлчлүүлэгчийг нь прокурорын зөвшөөрлөөр суллаж буй юм байна.

Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ