Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Засгийн газрын тогтоол зөрчин ашигт малтмал олборлох гэрээ байгуулжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад очжээ.

Мэдээллийн дагуу таслан зогсоох зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалт зохион байгуулсан байна.

Шалгалтаар, “Эрдэнэ олово” нөхөрлөл нь уг талбайд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулан техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ.

Одоогоор 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

grosye_237992762_387496876144825_5069484521712106618_n_x974-300x225 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Засгийн газрын тогтоол зөрчин ашигт малтмал олборлох гэрээ байгуулжээ

ezjrx0_239500445_387496922811487_9159458089751899350_n_x974-300x225 Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Засгийн газрын тогтоол зөрчин ашигт малтмал олборлох гэрээ байгуулжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ