Д.Сумъяабазар: Хотын авто замын түгжрэлийг 50 ХУВЬ БУУРУУЛНА, эргэлзэх хэрэггүй

Тэрбээр "Хотод тулгамдсан олон асуудал бий. Үүний нэг нь түгжрэл. Халдварын хүнд нөхцөлд ажиллаж байна. Улаанбаатар хотод нөхцөл байдал амаргүй байна. Өнөөдөр 615 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Сонгууль болгоны өмнө авлига, төрийн хүнд суртлыг багасгана, орон сууцны бодлогоор хангана, түгжрэлийг бууруулах зэрэг ажил зохион байгуулах гэж амладаг. Ард түмэндээ юу амласан тэр чиглэлээрээ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллах ёстой юм байна. Таван үндэсний хороо ажиллана. Ер нь түгжрэлийг 50 хувь бууруулж чадна гэж бодож байна, үүнд эргэлзэх хэрэггүй. Нийслэлийн түгжрэл их тойрог дотроо л байгаа. Их тойрогт байгаа байгууллагуудтай уулзана, ярилцана. Дагуул хотын асуудал яригдана. Энэ бол авто машины хөдөлгөөнийг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэнэ гэж тооцоолж байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ