Улаанбаатарт 437, орон нутагт 1,214 хүн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэв

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр улсын хэмжээнд шинэ коронавирусний халдварын 1651 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 437 нь нийслэл Улаанбаатар хотод, 1214 нь аймаг орон нутагт бүртгэгдээд байна. Орон нутагт сүүлийн 24 цагт 100-аас дээш бүртгэгдсэн тохиолдолтой 3 аймаг байна. Үүнд:

  • Ховд аймагт 274,
  • Баян-Өлгий аймагт 136,
  • Дархан-Уулд 113 тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварын хүндрэлийн улмаас 4 хүн эндээд байна. Ингэснээр халдвараар нас барсан хүний тоо улсын хэмжээнд 896 болоод байна. Харин эдгэрсэн хүний тоо 1723-аар нэмэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвар авсан 10.517 хүн хэвтэн эмчлүүлж буй бол 9772 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтын хяналтад байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,945
  • Хүндэвтэр- 3,530
  • Хүнд – 842
  • Маш хүнд - 200 хүн байна.
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ