Олимпын хүрэл медальт Б.Болортуяаг Ховдчууд байраар мялаалаа

Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад Ховд аймгийн удирдлага, нутгийн зөвлөлийнхөн нь хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр Ховд аймгийн Булган сумын уугуул юм байна. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Б.Болортуяад хоёр өрөө байр бэлэглэжээ. Мөн Булган сумын нутгийн зөвлөл нь хоёр өрөө байр өгсөн байна. Түүнчлэн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, "Таван богд" группийн ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд нь хоёр өрөө байр бэлэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ