Завхан, Хөвсгөл, Говь-Алтайд цас оржээ

Нийт нутгаар ойрын өдрүүдэд сэрүүсч, бороо хур ихээр орж, зарим нутагт анхны цас ороод байна. Тухайлбал, өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Завхан аймгийн нутгаар цас хаялж Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар их хэмжээний цас оржээ. Мөн Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн тул замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан зэрэг сумаар өнгөрсөн шөнө өвлийн анхны цас орлоо. Тэс, Эрдэнэхайрхан 0 см, Цэцэн-Уул 3 см, Баянхайрхан 4 см, Сонгино 5 см цасан бүрхүүл тогтсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ