Шинэ УАТ сертэй азын дугааруудыг дуудлага худалдаанд оруулна

Энэ сарын 30-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл УАТ серийн дугаар бүхий автомашины азын дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулах юм байна. Тодруулбал, 2222УАТ, 0101УАТ, 1212УАТ, 8888УАТ, 6060УАТ гэсэн дугааруудыг auction.transdep.mn платформоор дамжуулан худалдах аж.
Дуудлага худалдаанд оролцох дэнчин 50 мянган төгрөг бөгөөд мэдээж хамгийн өндөр үнийг санал болгосон иргэн дугаарыг өөрийн болгоно. Төлбөрөө 24 цагийн дотор төлснөөр гэрээ байгуулагдаж, эрх баталгаажих юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ