0-16 насны хүүхдүүдийн нүүр амны үзлэг, эмчилгээний сарын аян зарлажээ

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 0-16 насны хүүхдүүдийн нүүр амны эмчилгээний нэг сарын аян зарлажээ. Уг аяныг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан зарласан байна.

Тодруулбал, есдүгээр сарын 25-ныг өдрийг хүртэл долоо хоног бүрийн даваагаас пүрэв гарагт хүүхдүүдэд үзлэг, эмчилгээ хийх гэнэ. Хэрэв та хүүхдээ үзүүлэх бол  www.dentalcenter.mn сайт руу хандаж, цаг авах боломжтой аж.

  • Утас: 70112247

СЭТГЭГДЭЛ БИЧИХ