“Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнээс манай улс гурван медаль хүртээд байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байна. Багийн ахлагчаар ЗХЖШ-ын МТГ-ын даргын орлогч, Техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж нар ажиллаж байгаа юм.
Энэ сарын 23-нд нэгдүгээр шатны “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль хүртэж, “Камаз 4х4” ангилалд чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар тавдугаар байр эзэлжээ. Мөн “Урал 6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар, “Камаз 6х6” ангилалд чиглүүлэгч, дэслэгч Д.Бямбабаяр жолооч, ахлах ахлагч С.Амартүвшин нар дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Хоёрдугаар шатны уралдаан нь өчигдөр болсон бөгөөд “Урал 6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар алт, “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль хүртжээ. Мөн “Камаз 6х6” ангилалд чиглүүлэгч, дэслэгч Д.Бямбабаяр, жолооч ахлах ахлагч С.Амартүвшин нар дөрөв, “Камаз 4х4” ангилалд чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар тавдугаар байр эзэлсэн байна.
Тус тэмцээний гуравдугаар шат өнөөдөр болж байгаа бөгөөд багийн буудлага (5.45 мм-ийн АКМС-74) болон пулемётын (7.62 мм-ийн ПКТ) буудлагын тэмцээнтэй ажээ. Харин энэ сарын 27-нд тэмцээний дөрөвдүгээр шат буюу багийн уралдаанд манай баг тамирчид өрсөлдөх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ