Нотариатчийн мэргэшлийн шалгалтын товыг зарлалаа

Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчид болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн хуульчдын дунд 2021 оны 10 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо.
Нотариатын тойрог шилжих хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгоно.
Шалгалтын бүртгэл 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд болно.
Шалгалтад оролцохыг хүсэгчид Burtgel.mojha.gov.mn цахим хаягаар бүртгүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ