Ж.Байгалмаа: Есдүгээр сарын 20-25-нд халдварын оргил үе тохиож, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3,500 хүрэх магадлалтай

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.
Тэрбээр "Зургаадугаар сарын давалгаа долдугаар сарын эхэн гэхэд тогтворжиж, нэлээд буурсан. Гэсэн хэдий ч наймдугаар сарын эхнээс халдварын тохиолдол нэмэгдлээ. Сарын эхнээс өнөөдрийг хүртэл халдварын тоо тогтмол өссөн.
Шинжилгээнд эерэг эзлэх хувь нийслэлд зургаадугаар сард 30 хүрч байсан бол долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхэн гэхэд 10 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод халдварын тархалт нэлээд буурсан байсан.
Харин орон нутагт шинжилгээнд эерэг эзлэх хувь тогтмол өсөж байгаа бөгөөд хамгийн сүүлийн байдлаар 30-аас дээш хувьтай байна. Орон нутагт халдварын тархалт өндөр буюу нийт халдварын тохиолдлын 72.5 хувь бүртгэгдэж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ