УДЭТ-ын дэргэд байрлах Соёмбо цамхагт гарсан галыг унтраасан

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороон, УДЭТ-ийн дэргэд байрлах Соёмбо цамхгийн гараашинд гал гарсан дуудлага НОБГ-т 11:30 цагт иржээ.

Дуудлагаар гал түймэр унтраах аврах 10-р ангийн нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан.

Одоогоор гал гарсан шалтгааныг шалгаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ