Зэвсэгт хүчний баг тамирчид “Цэргийн ралли” тэмцээнээс дахин алтан медаль хүртлээ

 ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцсоор байна.

Энэ сарын 25-ны өдөр явагдсан тэмцээний гуравдугаар шат буюу багийн болон пулемётын буудлагын дүн гарчээ. Тодруулбал, багийн буудлага (5,45 мм-ийн АКМС-74)-ын ангилалд нийт 28 баг өрсөлдсөнөөс “КамаЗ 4х4” ангилалд өрсөлдөж буй хоёрдугаар багийн чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар алтан медаль хүртжээ.

Мөн энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдах 4 дүгээр шатны буюу багийн уралдааны ангилалд Монголын баг тамирчид эрчимтэй бэлтгэж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ