Коронавируст халдварын 2 422 тохиолдол бүртгэгдэв

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 571 нь нийслэл хотод,
  • 1,851 орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-60 гаруй насны нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 924 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,802 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

May be an image of text

СЭТГЭГДЭЛ БИЧИХ