Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин зорчино

Наймдугаар сарын 28 буюу өнөөдөр Нийслэлд зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин зорчино. Харин энэ дугаарын хязгаарлалт нь саппорогийн уулзвараас Офицеруудын ордон ба 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх юм.
Маргааш, 29-ний өдөр эсрэгээрээ сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд зорчино. Энэ зохицуулалт нь хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан иргэдийн хөл хөдөлгөөн, бөөгнөрлийг сааруулах зорилготой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ