Цэргийн дуу бүжгийн чуулгынхан нэгнийгээ зодож гэмтээсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

Үе үеийн салбарын сайдуудаас өөр дээрээ ёс зүйн хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга. Аавын хөвгүүд армид амиа алдсаар байхад уг хэргүүдийн хариуцлагыг Батлан хамгаалах яам бус Зэвсэгт хүчин эсвэл Хил хамгаалах газар луу чихсээр өнгөрч байсан удаатай.Тэгвэл тус салбартай холбоотой дахин нэг хэрэг гарсан байна.Тодруулбал , Батлан хамгаалах яамны харьяа нэгжид Цэргийн дуу бүжгийн чуулга гэж бий.
Батлан хамгаалах бодлого , Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайз дэлгэцээр дамжуулан сурталчлах , хийлийн чанадад цэрэг эх орны сэдэвт уран бүтээлүүдийг өргөнөөр сурталчлах үүрэг хүлээсэн эрхэм дуучин бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож танхайрчээ.
Тэд 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт байдаг цэргийн амралтын газар луу зугаалахаар явжээ.Уг нь Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн "Улбар шар " түвшинд шилжсэн хугацааг он дуустал сунгасан байгаа өнөө үед гэр бүлээрээ найз болон нөхдийн хүрээнд аялалын багийн гишүүдийн тоог таваас хэтрүүлэхгүй байхыг УОК-оос зөвлөсөн.Харин дээрх шийдвэрийг "том толгойтой " Цэргийн дуу бүжгийн чуулгынхан зөрчжээ.
Ингээд амралтанд очсон тэд архидан согтуурсны улмаас 41 настай дуучин, цэргийн ахлагч Б 25 настай эмэгтэй дуучин У-г зодож, хүнд гэмтээсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Хохирогч бүсгүй мөн л ахлагч цолтой байсан бөгөөд Гэмтлйин эмнэлэгт хүргэгдэж , гэмтлийн зэргээ тодорхойлуулсан байна. Мөн хохирогч У Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгсөн тухай ч мэдээлэл зарим сайтуудаар гарсан байх юм. Гэтэл цэргийн дуу бүжгийн чуулгынхан нэгнийгээ зодож гэмтээсэн асуудалд хэн хариуцлага хүлээх нь ч тодорхойгүй хэвээр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ