Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89 тэрбум төгрөг төвлөрчээ

Авлигатай тэмцэх газарт энэ оны наймдугаар сарын 30-ны байдлаар эрүүгийн гэмт хэргийн нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг хөрөнгийг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна.

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын хэсэг нь 2021-2022 онд авлигын төсөөллийн индексийн Монгол Улсын үнэлгээг өсгөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ