COVID-19-ийн улмаас сүүлд ЭЕШ өгсөн шалгуулагчид батламж хуудсаа энэ сарын 6-9-ний өдрүүдэд БҮТ-өөс авна

2021 оны наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй шалгуулагчид есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд шалгалтад хамрагдлаа.
Уг шалгалтыг 11 аймаг болон нийслэлд зохион байгуулсан ба шалгалтын ирц 90 хувьтай байлаа гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Гэрэл зургийн эх сурвалж: БҮТ
Тухайн өдрүүдэд шалгалтад оролцсон шалгуулагчид батламж хуудсаа есдүгээр сарын 6-9-ний хооронд Боловсролын үнэлгээний төвөөс авна.
Ташрамд дурдахад, нийт 220 бүртгүүлэгч уг өвчний улмаас ЭЕШ-д оролцож чадаагүй байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ