АНУ-д коронавирусийн мю-штаммын тухай юу ярив

 Коронавирусийн  мю-штамм мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байна гэж АНУ-ын халдвартын ерөнхий мэргэжилтэн Энтони Фаучи мэдэгдэв. 
 “Энэ штамм хэд хэдэн хувилбартай байгаа нь  тодорхой эсрэг биетийн хамгаалалтаас бултах боломжтойг харуулж байна” гэж тэр телевизийн CBS сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо тайлбарлажээ.  
Гэсэн ч одоо “мю” штамм ноцтой аюул учруулахгүй байгаа бөгөөд учир нь АНУ-д вирусын өөр хувилбар – “дельта” зонхилсоор байгаа юм гэж Фаучи тэмдэглэсэн байна.  Мэргэжилтнүүд коронавирусийн мутациудыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мю-штаммд ч маш нухацтай хандаж байгаа гэж тэр хэлжээ.  
“Мю” штамм гэдгээрээ танигдсан коронавирусийн В.1.621 хувилбарыг бүр 2021  нэгдүгээр сард Колумби улсаас илрүүлсэн юм.  Энэ штамм одоо Перу, Чили, АНУ зэрэг  40 оронд тархаад байна.   Орост мю-штаммын халдвар авсан тохиолдлын тухай мэдээ одоогоор байхгүй байна.  
Оросын вакцинууд коронавирусийн ямар ч мутациас хамгаалдаг гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Подпова өмнө нь тэмдэглэж байсан юм.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ