Эд хөрөнгийн маргааны улмаас дүүгээ эхнэртэй нь хөнөөжээ

Өнгөрөгч амралтын өдөр хоёр хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай 61 настай иргэн С, түүний эхнэр болох 61 настай Б нар есдүгээр сарын 5-ны өдөр биедээ олон тооны шархтайгаар нас барсан байх нь олджээ.

Энэхүү хэргийн тухай дуудлагыг гэмт этгээд өөрөө цагдаагийн байгууллагад өгсөн гэх бөгөөд тэрбээр хоёр хүний амь нас хохироосон болохоо утсаар мэдэгдсэн байна.

Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт явуулахад, гэмт этгээд болох 65 настай эрэгтэй Б гэгч нь архидан согтуурсан үедээ дүүгийнхээ хүзүү, нурууны хэсэгт нийт найман удаа, бэрийнхээ хэвлий гар хэсэгт таван удаа хутгалж, амь насыг нь хохироосон байжээ.  Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба одоогоор талийгаач нар нь хэрэгтэнтэй эд хөрөнгийн маргаантай байсан нь тогтоогдоод байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ