Орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн болжээ

 “Нийслэлийн өвлийн бэлтгэл дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн” гэдгийг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. 


Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан энэ үеэр чрихдаа, "10 дугаар хорооллоос "Сүлжмэлийн үйлдвэр" хүртэлх дулааны шугамын шинэчлэлийг долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй" гэлээ.

Одоогоор нийт ажлын 74 хувийг хийгээд байгаа аж. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ