Төв аймгийн Жаргалант суманд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

 Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 18 километрийн зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Газар хөдлөлт өнөөдөр 00:50 цагт болсон бөгөөд Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв. Газар хөдлөлтийн улмаас хохирол учирсан тухай мэдээлэл ОБЕГ-т ирээгүй байна.


Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг юм.

Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т, Ө-48°38”24”, У-106°03”36”/ 09.08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд  хүчтэй мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирлын талаар мэдээлэл ирээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ