Коронавирус-19-өд хамгийн өртөмтхий цусны бүлэгтэй хүмүүс

 “Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар авах эрсдэлд илүүтэй өртөмтхий ажээ”. Оросын парламентын Холбооны зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны гишүүн, хүүхдийн мэс засалч, ОХУ-ын гавъяат эмч Владимир Круглый “Москва” агентлагт өгсөн ярилцлагадаа: “судалгаанаас үзвэл, хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс шинэ төрлийн коронавирусийн халдвар авах эрсдэлийн бүсэд орж байж болох юм гэж мэдэгдсэн байна. 
Коронавирусийн халдварын давтамж болон илүү хүндрэл нь цусны бүлэгтэй холбоотой биш биз гэдэг талаар БНХАУ-д судалгаа хийснийг тэр дурджээ.   “Тийнхүү хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавирусийн халдвар авах эрсдэлд илүү өртөмтхийг хэд хэдэн судалгаагаар илрүүлсэн байна” гэж эмч хэлжээ.
 “COVID-19-өөр нас барагсдын дунд ч хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс бас бусдаас олон байж, тэдний эзлэх хувь ойролцоогоор 40% байсныг тэр цохон заасан байна.  Гэхдээ энэ асуудлын талаархи өөр мэдээ сэлт бусад орноос одоогоор ирээгүй байгааг Круглый тэмдэглэсэн байна. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ