ДЭМБ: Дэлхийд коронавирусийн өвчлөлийн өсөлт зогсож, тогтворжих шатандаа орж байна

     Дэлхий COVID-19-ийн өвчлөлийн тогтворжих шатанд орсон ч,  коронавирусийн халдварын тархалтын байдал сэтгэл түгшээхгүй байж чадахгүй байна.  ДЭМБ-ын шинжээч Мария ван Керкхов ингэж мэдэгджээ.  “Бид байдал тогтворжих шатанд орсон ч, энэ тогтворжилт нэлээд өндөр түвшинд байгаа юм” гэж шинжээч тэмдэглэсэн байна. Гэхдээ Хойд болон Өмнөд Америкт өвчний хүндрэлээс үүдсэн нас баралтын тоо эсрэгээр нэмэгдэж байна. Европт илэрч буй өвчлөлийн тохиолдол цөөрч, гэхдээ нас баралт нэмэгдэж байна. 
 ДЭМБ-ын  онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан коронавирусийн байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ.  Энэ нь вирус “их аюултайг” харуулж байна.  Үүнээс гадна,  COVID-19-ийн хүндрэлээс сэргийлж чадах вакцин зарим оронд хангалттай  байхад, тарилга хийлгэхэд бэлэн хүмүүс цөөн байна. Гэтэл бусад бүс нутагт вакцин хангалттай биш байгаа юм гэж тэр хэлжээ. 
 ДЭМБ-ын наймдугаар сарын сүүлчийн мэдээгээр,  дэлхийд нийтдээ бараг 5 тэрбум (4 тэрбум 953 сая 887 мянга 422)  тун вакцин тариад байжээ.  Тогтвортой нийтийн дархлаа тогтооход хүмүүсийн 65 хувиас цөөнгүйг вакцинжуулах ёстой гэж эмч нар үзэж байгаа юм. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ