МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Засгийн газрын 43-р тогтоолтой холбоотойгоор авто замчдын ХАБ-ын зардлаас нь танаж, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгохгүй байна. Авто замын салбарынхан маш хортой нөхцөлд ажилладаг.
Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Авто замын салбар хятад компаниар дүүрч, үндэсний компаниуд ажилгүй болсон. Хятад компаниуд монгол компанийг туслан гүйцэтгэгчээр авчхаад мөнгийг нь өгөхгүй дампууруулж байна. Замын салбарын бүх компани хаалгаа барьж байна. Хятад компаниуд ихэвчлэн ажиллаж байна.
Засгийн газраас санхүүжилтээ өгдөггүй хэрнээ хэмнэлт хийхийг шаардаж байна. Дөрөвдүгээр сараас авто замын салбарынхан цалингүй шахам байсан.
Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн яаманд албан бичиг хүргүүлэхээр хариу ирэхээ больсон” гэв.
Түүнчлэн тэрээр яриандаа засгийн газрын түвшинд зардлыг танах биш, цалин нэмэхгүй ч боломжоороо ажиллах нөхцөлийг хүмүүст олго. Хятадуудыг авто замын ажилд ажиллуулахаа болих хэрэгтэй гэдгийг тодотгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ