Томуугийн дархлаажуулалтад ковидын вакцин хийлгээгүй бага насны хүүхдүүдийг хамруулна

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авчээ. Вакциныг өнөөдөр хүлээн авч байгаа бөгөөд энэ вакцинаар ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг түлхүү дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ЭМЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ