Боксын холбоо: Э.Цэндбаатар удаа дараа ёс суртахууны алдаа гаргасан тул шигшээ багаас хассан

Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт хурлаа хийж ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасах шийдвэрийг гаргажээ.

Өчигдөр цахимаар яаралтай хурал зарласан бөгөөд удахгүй болох эрэгтэй боксын ДАШТ-д оролцох тамирчдын сорилго шалгуур, шүүгчдийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар удаа дараа сахилга бат, ёс суртахууны зөрчил гаргасан тул түүнийг шигшээ багаас хасаж, ДАШТ-д оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Шигшээ багийн тамирчин шөнийн 02:00 цагийн үед согтуугаар зодоон хийж, бэлтгэлээ алдагдуулсан нь буруу гэж үзэж байгаа бөгөөд энэ удаагийн үйлдэл нь анхны удаа биш бөгөөд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ