ЭМЯ: Өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй Covid-19-ийн халдвар авч байна


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.09/ жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Манай улсад нийт 3309 жирэмсэн эмэгтэй Соvid-19-ийн халдвараар өвджээ. Сүүлийн өдрүүдэд халдварын давлагаа эхэлснээр өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй Covid-19-ийн халдвар авч байгаа аж.

Covid-19-ийн дельта хувилбар жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү эрсдэлтэй байна. Ураг эндэх, дутуу төрөх эрсдэл их байгаа тул жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвараас хамгаалах, хүндрэлээс сэргийлэх найдвартай арга нь дархлаажуулалт юм.

Манай улсад жирэмсэн эмэгтэйчүүд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах журамтай. Жирэмсэн эмэгтэйчүүдэд файзер вакцин хийж байна.  Мөн жилдээ 80 мянган эмэгтэй амарждаг. Одоогоор 40 мянган эмэгтэй амаржаад байна. Өнөөдрийн байдлаар нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ. Цаашид жирэмсэн эмэгтэйчүүд дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ