Өнөөдөр - Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэнд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болгосон юм.  

Энэ өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүд, албаны хүмүүс хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж байна. 

May be an image of 1 person, standing and text

Монгол Улсын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан 35000 орчим хүн байдаг бөгөөд хэлмэгдсэн хүмүүсийн тоо 100 мянга хол давдаг ажээ. Тухайн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй гэр бүл гэж нэгээхэн ч үгүй юм. Хэлмэгдсэн хүмүүс бол Монголын элит буюу үндэсний сор болсон алтан ургаас гаралтай, сэхээтэнээс эхлээд лам хуврагууд болон энгийн ард иргэд ч байсан. Тэд цөм үндэсний үзэлтэй байсан төдийгүй нийгмийн хөтлөгч сэхээтнүүд байсан юм. Хэлмэгдүүлэлтийг 3 үе шаттайгаар явуулсан бөгөөд 1920-1960 оныг хамрах улс төрийн хэлмэгдүүлэлтийн үе юм.

1. 1922-1939 оныг хамрах үед тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж, хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ.
2. 1940-1955 Энэ үе шатын гол зүил нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа.
3. 1956-1990 3-р үе шат нь Монголын сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа хэмээн олон энгийн иргэд, сэхээтнүүдийг хамруулжээ.
Энэ хугацаанд буудан хороосон (20474)...77%, 10 аас дээш жил хорьсон (5103), 10 аас доош жил хорьсон (240), Сулласан (7) тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан гэдгийг илтгэж байна.
Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Хэлмэгдсэн хүмүүсийн 18,000 нь лам нар байв. Лам нар дуулгавартай, хүлцэнгүй байсан нь хэрэг тулган хүлээлгэхэд амархан байжээ. Мөн 10 аас дээш насныхан 11528 байсан, хэлмэгдүүлсэн хүмүүсийн дийлэнх , ихэнх хүн нь эрэгтэй байжээ.
Энэхүү улс төрийн хэлмэгдүүлэлт нь Монгол үндэстэний оршихуйн үндсийг тасалж, үндэсний уламжлал, соёл, эх бичиг, эх түүх тэргүүтэй үнэт зүйлсээ гээхэд хүргэж, хор уршиг одоо хэр нь арилаагүй гэхэд болно.
Одоо мөрдөж буй хуулиар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 9 дүгээр сарын 10-ны өдөр гэж зарласан бөгөөд энэ жил 26 дахь удаагаа дурсан өнгөрүүлж байгаа юм байна.
2018 оны 01 сарын 12-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговорын хэмжээнд өөрчлөлт оруулсан мөн их хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн 1993 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн музейг байгуулж, өнгөрсөн жилийн байдлаар 1998 оноос хойш 500 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговор буюу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү нарт олгожээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан байна.  Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.   

Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм.    

1998 онд батлан гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 17 тэрбум 815 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн  31,314 иргэнийг цагаатгаад байна.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд шиг жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун!!!


May be an image of 1 person and standing

May be an image of 1 person, standing and outdoors


Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ