МХЕГ-ын харьяа лабораторийн мэргэжилтэн У хүчингийн хэрэгт холбогджээ

Өнгөрсөн наймдугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторт ахлах мэргэжилтэн У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х гэгч өргөдөл гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага иргэн Х-гээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ