Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүд

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусаж шинэ гишүүдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр томилжээ.

Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг уриалах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах үүрэгтэй. Гишүүд нь орон тооны бус буюу цалингүй ажилладаг. Авлигын эсрэг хуульд заасны дагуу ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх 15 иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн жилийн хугацаатай томилдог байна.

Тус зөвлөлийн 15 гишүүний нэгээс бусдыг нь шинээр томилсон,  Г.Баасан хоёр дахь удаагаа Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллана. Тэрбээр өмнөх зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм. Энэ удаагийн Олон нийтийн зевлөлийн даргаар Г.Ганбатыг томилсон байна.

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна:
1.    Гэлэгийн Баасан - хуульч, өмгөөлөгч
2.    Хадбаатарын Бат-Ялалт - "Иргэний шударга шүүх" ТББ-ын тэргүүн, Монгол хүний төлөө намын дарга
3.    Цэвэгмидийн Батболд-"Арц суварга" ХХК-ийн нярав
4.    Ариунболдын Баянмөнх "Азийн сан" ТББ-ын менежер
5.    Пүрэвдоржийн Бадамрагчаа - Нээлттэй Нийгэм Форум ТББ, хөтөлбөрийн менежер
6.    Галигаагийн Баярсайхан
7.    Батбаатарын Баттөр - "Ододтой бүжиглэе" шоуны ялагч, холимог тулааны тамирчин
8.    Ганчилын Ганбат
9.    Дэнжидийн Гантөмөр
10. Даваанямын Даваадорж-"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн зөвлөх,  "ХИТ" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч агсан Д.Даваанямын хүү
11.    Энхбаатарын Мөнхжаргал-"Транспэрэнси Интернэшнл"-Монгол ТББ дэд захирал
12.    Цэрэндашийн Нарангэрэл - Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн
13.    Мягмарсүрэнгийн Отгонбаяр - "Өшиг" ХХК, isee.mn, эрхлэгч, ерөнхий захирал
14.    Лхагвасүрэнгийн Оюунтунгалаг - Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн
15.    Баасанжавын Отгон - Eagle телевизийн тоймч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ