Кристина Нобелийн хүүхдийн сангаас 55 оюутанд тэтгэлэг олгож байна

 Өглөөний гудамжинд Кристина Нобелийн хүүхдийн сангаас 55 оюутанд тэтгэлэг гардуулах ёслол боллоо.

Кристина Нобелийн Хүүхдийн сангаас жил бүр санаачлан хэрэгжүүлдэг Боловсролын Тэтгэлэг Олгох хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл байдал зэрэг шалгуураар хоёр үе шаттайгаар зохион байгуулсан ба 200 гаруй оюутнаас шалгарсан шилдэг 55 оюутанд тэтгэлгийн батламж гардуулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ