COVID-19-ийн хүнд хэлбэр тусах эрсдэлийг ихэсгэдэг хүчин зүйл

Лондон хотын Хатан хааны коллежийн  эрдэмтэд хотын захиргааны захиалгаар судалгаа явуулсан дүнгийн тухай илтгэл нийтлүүлжээ. Мэргэжилтнүүд агаарын чанар коронавирус болон уушигны халдварт өвчинтэй хэрхэн холбоотой байж болох тухай 34 судалгааны ажлын дүнг судласан байна. 
Бохир агаарын удаан хугацааны нөлөө коронавирусийн халдвар авах эрсдэлийг ихэсгэдгийг тэд илрүүлжээ. Түүгээр ч барахгүй, агаарын бохирдол COVID-19-ийн хүндрэлийг ихэсгэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна. Энэ нь бохир агаар болон уушиг, зүрхний өвчлөл холбоотойг харуулж байж болох юм.  
Агаар нь их бохирдсон нутгийн оршин суугчид цэвэр агаартай газарт суудаг хүмүүсийг бодвол, коронавируст өвчин туссанаар эмнгэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлал хавьгүй ихтэй байдаг гэсэн дүгнэлтийг мэргэжилтнгүүд хийжээ.
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ