Богдхан уулын ойн сангийн 2,400 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэжээ

Ойн хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажлын хүрээнд навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхийн /Dendrolimus sibiricus Tschetv/ I-II насны хүрэнцэртэй авиа микробиологийн аргаар тэмцэх ажлыг наймдугаар сарын 26-наас эхлэн зохион байгуулж байгаа.

Сибирийн хүр эрвээхийн хүрэнцрийн тоо толгойн нягтшилтыг тодорхойлох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох судалгааны ажлыг Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн БГЦ-ын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагч нартай хамтран гүйцэтгэжээ. Судалгааны дүнд үндэслэн Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд хамаарах 16.6 мян.га талбайд тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохин байгуулсан байна.

xqll0z_241764047_401879331373246_1550412979157997858_n_h450 Богдхан уулын ойн сангийн 2,400 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэжээ
iedngc_241649623_401879294706583_1655581110419122125_n_h450 Богдхан уулын ойн сангийн 2,400 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэжээ
m9mazd_241722364_401879361373243_8682861557152010701_n_h450 Богдхан уулын ойн сангийн 2,400 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэжээ

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд голомт үүсгэн хөнөөл учруулж буй Якобсоны төөлүүрч эрвээхийн /Erannis jacobsoni Djak/ хүрэнцэртэй тэмцэх ажлын хүрээнд Хүрэлтогоот, Хүрхэрээ, Бумбат, Харгана, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын Их булаг, Шар булаг зэрэг аманд найман удаагийн нислэгээр 2,400 га талбайд тэмцэх ажлыг гүйцэтгээд байгаа аж.

Эх сурвалж: Ойн Судалгаа Хөгжлийн Төв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ