“Fake news”-ээр сошиалыг талцуулж болж байна...

                

       МУГТ Э.Цэндбаатарыг боксын холбооноос хөөж, ДАТШ-ий эрх олгохоос татгалзсан үйл явдал сошиал тэр дундаа жиргээчдийн амны цангааг тайлж, ярих бичих комменттэй болгоод байх шиг. Э.Цэндбаатарыг тойрсон элдэв шуугианруу  Улаан бал” өнгийснөөр асуудал улам бүр дэврэв бололтой.  Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг өчигдөр шөнө Э.Цэндбаатарыг ёжилсон байдалтай жиргээ оруулаад удалгүй устгажээ хэмээн шуугиж эхлэв.  Тэрбээр "Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай" гэж жиргэсэн болж таарлаа.

        Эргээд төд удалгүй устгасан гэх. Хаягийг нь хакердсан эсэх талаар санаа зовинож суугаа “хэрсүү жиргээчид” байхад хамаагүй сэвж л байвал гэсэн шиг нөхдүүд ч бас олон байна.  Монголд буй хэл олон улсын цахим эрин үеийн сүүдэр болох “Fake news” яг ийм үед л үе үехэн хаанчилж байдаг гэмтэй. Яг л нөгөө нэг насаараа энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр гэдэг шиг. Муу үг модон улаатай гэдгийн адил, адаар хөллөсөн “Fake news” азаар биш технологийн шийдлийг ашиглаж бужигнуулж хаячихаад явдагийг хаана хаанаа анхаараасай.

      Адаар хаанчлагчид өдийд “Fake news”-ээр сошиалыг талцуулж болж байна” хэмээн бах таваа хангаж суугаа ч юм билүү хэн мэдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ