АНУ-ын ЭСЯ-тай хамтарсан “Хангай-21” сургалтыг Архангайд зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг Архангай аймагт энэ сарын 12-24-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Хамтарсан сургалт, дадлагын талаар сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өгч байна.
Тэрээр “Монгол Улсын газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байна. Тиймээс сургалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн аюултай тэмцэх, бэлтгэлийг хангах, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, аврагч нарын сургалтыг зохион байгуулж байна. АНУ-аас ирсэн багш нар өөрсдийн хэрэглэгдэхүүнийг авчран сургалт орж байна” хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ