Батлан хамгаалах яамны харьяа алба хаагчид маргаашаас хувийн автомашинаар зорчихгүй

Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын алба хаагчид маргаашаас хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх шийдвэр гарчээ. Нийслэлийн автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор тус тушаалыг гаргасан ба алба хаагчид ажилдаа ирж, буцахад албаны болон нийтийн тээврээр хөдөлгөөнд оролцох юм байна.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Албан хэрэгцээний автомашины ашиглалтын талаар авах арга хэмжээ" A229 тоот тушаал гаргажээ. Үүгээр бүх нэгтгэл анги, ангийн захирагч нарын албан хэрэгцээний автомашины хэрэглээг хянаж, зайлшгүй тохиолдолд зорчуулахаар шийджээ. Тус автомашинуудад суулгасан байршил тогтоогчийг ашиглан хяналт тавина гэж ЗХЖШ-ын Хэвлэл, мэдээллийн ажилтан Б.Отгонбаяр мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ